Александр Лукашенкод Путины зүгээс баярын цаxилгаан илгээв
АНУ-ын Флорида мужийн эргээс 12 милийн зайд хагас живсэн завинаас нэг эрэгтэйг аварчээ.
Чарльз Грегори гэх 25 настай загасчин залуу өглөө эрт загасчлах гэж гараад, далайд 35 цаг сураггүй болсон байна. АНУ-ын эргийн хамгаалалтын албанаас мэдээллэхдээ эрэн хайх баг түүнийг өөрийнхөө Жон завь буюу жижиг, хавтгай ёроолтой загас агнуурын завинаас нь олжээ.
Давалгаа завийг нь хөмөрч эргээс нилээдгүй холдсон тэрээр аврах хантааз, гар утсаа алдсан ба аварга загаснуудтай таарч, далайн залхагт хазуулсан талаар түүний аав CNN-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
“Тэр маш их айсан байсан. Хүү минь тэр 35 цагийн хугацаанд бүх л амьдралдаа ярьж байгаагүйгээрээ бурхантай ярилцсан гэж хэлсэн” гэжээ.
Б.Аззаяа