
Крымийг Украины Херьсон мужтай холбосон чухал гүүрэн дээр хэд хэдэн дэлбэрэлт болсон гэж Оросоос Украины эзлэгдсэн бүс нутгуудад томилсон албаны хүмүүс мэдээлэлээ. Тодруулбал, Крымийн зүүн эрэгт оршдог Арабат нулимж, Украины Геническ хотыг холбосон гүүр нь дэлбэрэлтэд өртсөн гүүрний тоонд багтжээ. Тус хотод мөн дэлбэрэлтийн чимээ сонсогдсон байна. Түүнчлэн Херьсон болон Крымийг холбосон Чонхарын гүүр цохилтод өртсөн аж.
Оросоос томилогдсон Херьсоны захирагч Владимир Салдогийн хэлснээр Украин Чонхарын гүүр рүү 12 пуужин харваж, есийг нь унагасан байна. Украин энэ халдлагадаа Британийн "Storm Shadow" пуужингуудыг ашигласан гэж албаныхан хэлсэн юм. Тэрээр мөн цохилтод тосгоны сургууль өртөж, халдлага болох үед гүүрэн дээр байсан нэг энгийн иргэн шархадсан гэж мэдэгджээ. Албаны хүмүүс халдлагын дэлгэрэнгүй мэдээлэл, гүүр, хийн хоолой болон ойр орчмын хотуудад учирсан хохирлын хэмжээг нарийвчлан судалж байгаа хэвээр байна.
ОХУ-аас томилогдсон Крымийн захирагч Сергей Аксенов ч халдлага болсныг хүлээн зөвшөөрч, сэргээн засах ажил хэдийн эхэлснийг телеграм хуудаснаа бичжээ.
Эх сурвалж: CNN