Пакистаны өмнөд хэсэгт галт тэрэг замаасаа гарч унасны улмаас 30 хүн амиа алдаж, 100 хүн шархадсан талаар цагдаагийн төлөөлөгч мэдэгдлээ. Тус улсын хамгийн том хотуудын нэг болох Карачи хотоос 275 км зайд орших Навабшах дахь Сахарын галт тэрэгний буудлын ойролцоо Хазара экспрессийн хэд хэдэн вагон онхолдсон хэрэг гарчээ. Шархадсан зорчигчдыг ойролцоох эмнэлгүүдэд хүргэсэн байна. Аврах багийнхан уг осол сүйрлээс хүмүүсийг гаргахаар тасралтгүй ажилласаар байна.
Пакистаны хуучирсан төмөр замын системд осол гарах нь цөөнгүй байдаг аж.
Төмөр замын сайд Саад Рафикын хэлснээр, галт тэрэг хэвийн хурдтай явж байсан ба тэд юунаас болж замаас гарсан болохыг тогтоохоор ажиллаж байгаа аж. Шинжээчид ослын шалтгааныг хуучирсан төмөр зам, системтэй холбон тайлбарлаж байна.
Эх сурвалж: BBC