Тэйлор Свифтийн шүтэн бишрэгчид энэ долоо хоногт Лос Анжелес дахь SoFi цэнгэлдэх хүрээлэнд цугларсан бөгөөд Коби Брайнтын гэр бүлийн хувьд энэ нь онцгой үйл явдал байлаа.
NBA-ын домогт тоглогчийн бэлэвсэн эхнэр Ванесса Брайнт охидоо дагуулан тоглолтонд очиж, 2020 онд нисдэг тэрэгний ослоор нас барсан талийгаач нөхөр, охин Жижи нартаа хүндэтгэл үзүүлсэн байна. Ванесса нөхрийнхөө болон Тэйлор Свифтийн тайзан дээр хамтдаа байгаа дүрс бүхий тусгай жинсэн хүрэм өмссөн байсан нь олны анхаарлыг татсан юм. Энэ зургийг 2015 онд домогт сагсан бөмбөгийн тамирчин Тэйлор Свифтэд хамгийн олон борлогдсон тоглолтын дээд амжилтыг тогтоосон баннер бэлэглэж байх үед авсан аж. Тоглолтын үеэр дуучин бүсгүй Кобегийн охин Бианкаг очиж тэврэн, өөрийн өмсөж байсан малгайг бэлэглэжээ. Домогт тамирчныг болон түүний гэр бүлийг хайрлан хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн нь цахим сүлжээ хэрэглэгчдийн сэтгэлийн хөдөлгөөд байна.
Source: CBS