Далайн температур дээд түвшиндээ хүрч, манай гарагийн ирээдүйд сөрөг үр дагавар үүсгэж байна. Далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур энэ долоо хоногт 2016 оны дээд түвшинд хүрсэн гэж Европын холбооноос мэдэгджээ.
Тодруулбал, уг температур 20.96 хэмд хүрсэн аж. Далай бол уур амьсгалын чухал зохицуулагч юм. Далай дулааныг шингээж, дэлхийн бараг хагас хүчилтөрөгчийг гаргаж, цаг агаарын төлөв байдлыг удирддаг. Гэвч дулаан ус нь нүүрстөрөгчийн давхар ислийг шингээх чадвар багатай тул гарагийн халуун хий нь агаар мандалд үлдэнэ гэсэн үг. Мөн энэ нь далай руу урсдаг мөсөн голын хайлалтыг хурдасгаж, улмаар далайн түвшин нэмэгдэхэд хүргэдэг. Үүгээр зогсохгүй, далайн температур дулаан болсноор загас, халим зэрэг далайн амьтдыг сэрүүн ус хайж явахад нь саад учруулж, хүнсний сүлжээг алдагдуулж байна. Мэргэжилтнүүд энэ нь загасны нөөцөд нөлөөлж болзошгүйг анхааруулж байгаа юм.
Зарим махчин амьтад, түүний дотор акулууд халуунд улам түрэмгий болох эрсдэлтэй байдаг.
SOURCE: BBC