Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цаг уурын байгууллагаас өнөөдөр буюу наймдугаар сарын 4-ний өдрийн байдлаар усны түвшин нь нэмэгдэж үертэй байгаа голуудын мэдээллийг ирүүлжээ.
- Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны Ерөө, Эг, Балж, Барх, Хангай нуруунаас эхтэй Түй, Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдсэн байна.
- Орхон /Сүхбаатар, Орхонтуул/, Хараа гол /Дархан хот/, Бэлтэс гол /Баянзүрх/, Үүр гол /Цагаан-Үүр/ Халх /Ялалт баг/ орчимд үерийн түвшинг 10-80 см
- Сөгнөгөр гол, Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/ орчимд үерийн түвшинг 5-10 см давсан байна.
- Туул гол /Лүн сум/ орчимд үерийн аюултай түвшнийг 14 см даван үерлэж байна.
- Маргааш Ерөө гол Дулаанхаан сум орчимд 20 см нэмэгдэх хандлагатай байна.