Дуучин Лиззог ёс бус авирласан хэргээр хуучин түүний багт байсан хоёр бүжигчин шүүхэд өгчээ. Тэд бусад бүжигчдийг энэ талаар дуугархаас эмээж байгааг мөн хэвлэлийнхэнд хэлсэн байна.
Тодруулбал, Арианна Дэвис, Кристал Уильямс нар бусад бүжигчдийг өөрсдийнхөө туулсан зовлон зүдгүүрээс урьдчилан сэргийлэхийн тулд уг нэхэмжлэлийг гаргасан гэж мэдэгджээ.
Лиззо болон түүний багийн бусад хүмүүсээс хэвлэлийнхэн тайлбар авахыг хүссэн ч дуучин бүсгүй эхэндээ олон нийтэд хариу өгөөгүй. Харин өнөөдөр дээрх мэдээллүүдийг няцаажээ.
Брит болон Грэмми шагналын эзэн дуучин Лиззогийн эсрэг уг хэрэгт бүжигчдээ бэлгийн дарамтад оруулж, шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан эсэхийг шалгаж болзошгүй байгаа юм. Хоёр бүжигчин, дуучинтай хамт Amazon Prime шоунд оролцсоныхоо дараа ажлаасаа халагдсан гэж хэлсэн байна. Хуулийн мэдүүлэгтээ А. Дэвис Лиззотой хамт Европт аялан тоглолтод ажиллаж байхад өөрийг нь секс үдэшлэгт оролцохыг шаардсан ба энэ нь итгэл үнэмшлийнх нь эсрэг байсныг үл хайхарсан гэсэн юм.
Тэрээр мөн энэ оны эхээр Лиззо Амстердам дахь тайчих клубт бүжигчдэд зориулсан үдэшлэг зохион байгуулж, нүцгэн жүжигчний хөхөнд хүрэхийг шаардсан зэргийг хэлжээ. Бүжигчид "Бид энэ салбарт үнэхээр шинэ хүмүүс. Анхны туршлага маань ийм байсанд харамсаж байна. Бусдадаа санаа зовсоны үүднээс ийм үйлдэл хийж байна” гэжээ.
SOURCE: BBC