Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо болон түүний эхнэр Софи нар салж байгааг эх сурвалжууд мэдээлж байна.
Энэхүү шийдвэр нь "олон даваа, хэцүү яриа хэлэлцээний" дараа гарсан ба хосууд "бие биенээ гүн гүнзгий хайрлаж, хүндэлдэг дотно гэр бүл хэвээр байна" гэдгээ мөн дурджээ.
2005 оноос хойш гэрлэсэн хосууд гурван хүүхдийнхээ сайн сайхны төлөө хувийн амьдралд нь оролцохгүй байхыг олон нийтээс хүссэн байна. Ерөнхий сайдын ажлын албаны мэдээлснээр тэд аль хэдийн хууль ёсны салах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ салалт “хэдийн доогуур үзүүлэлт”-тэй байгаа түүний улс төрийн карьерт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.
Албан бус олон нийтийн санаа бодлын судалгаагаар Канадын иргэд ерөнхий сайддаа таатай биш гэдэг нь харагддаг ба түүнийг хүчирхэг улс төрч гэхээсээ илүү АНУ-ын зүүний үзлийг дагасан, Канадын хүчийг сулруулж буй удирдагч гэж цөөнгүй хүмүүс цахим сүлжээнд илэрхийлдэг билээ.
SOURCE: THE DAILY BEAST