Токо гэх Япон эр “яг нохой мэт” харагдуулах өмсгөлд 14 мянга гаруй ам.долларыг зарцуулж, олны анхаарлыг татаад байсан. Хувцас бүтээгчид уг өмсгөлийг хийхэд 40 хоногийг зарцуулж, Япон залуугийн амьтан болох мөрөөдлийг биелүүлсэн байна.
Тэрээр өөрийн YouTube хуудаснаа нохой шиг хөдөлж, өнхөрч байгаа бичлэгүүдээ хийж, хэдийн 33 мянган дагагчидтай болж амжжээ. Харин саяхан Токо нохой болж хувирснаас хойш анх удаа гадаа гарсан бичлэгээ дагагчидтайгаа хуваалцсан байна. Токо бусад нохой болон хүмүүстэй харьцаж байгаа нь уг бичлэгт харагдаж байгаа юм.
Нью-Йорк Постын мэдээлснээр хүн бүр л жаахан байхдаа ямар нэгэн баатар, эсвэл хэн нэгэн болохыг мөрөөддөг байсан ч Токогийн хувьд энэ нь амьтан болох байжээ гэсэн байна.
SOURCE: NDTV