БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, БОАЖГ-ын нийт 7 байгууллагын 260 гаруй албан хаагч ажиллаж байна.
САЛБАРЫНХАН ДАРААХ АСУУДАЛД ДЭМЖЛЭГ ХҮСЭВ.
УИХ-ын тогтоолоор 2019 оны 5 дугаар сард Говь-Алтай, Ховд аймгийн дунд орших Төрийн тахилгат Сутай Хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авсан. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл хилийн заагийг тогтоогоогүй тул энэ асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх;
Хүйсийн говь, Хантайширын нуруу, Чандмань хайрхан уулыг шинээр Улсын тусгай хамгаалалтад авах, Бурхан буудай уулын ангиллыг дээшлүүлэх, өргөтгөх асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх;
Монгол элсний байгалийн цогцолбор газар, Сутай хайрхан уулын байгалийн нөөц газруудын аялал жуулчлалын даацыг тогтоох ажилд дэмжлэг үзүүлэх;
Цөлжилтийг сааруулах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, газрын тогтвортой менежментийг сайжруулах зорилгоор хэрэгжиж буй гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдийг говийн бүсийн аймгуудад хэрэгжүүлэх;
Элсний нүүлт эрчимтэй явагдаж буй Хөхморьт сумын Сангийн далай, Гүн нуур, Жаргалан сумын Эрээн нууруудад элсний механик хаалтын ажлыг үргэлжлүүлэн хийх санхүүжилтийг шийдвэрлэж өгөхөд дэмжлэг хүслээ.