Сан Франциско дахь Твиттерийн төв оффисын дээвэр дээр тод анивчдаг "X" тэмдгийг суурилуулснаас хэдхэн хоногийн дараа буюу Даваа гарагт буулгажээ.
Сан Францискогийн Барилгын хяналтын хэлтэс амралтын өдрүүдэд 24 гомдол ирсэн гэж мэдэгдсэний дараа ийм зүйл болсон байна. Тус гомдлуудад бүтцийн аюулгүй байдал болон тод гэрлийн талаар санаа зовсон агуулга зонхилж байсан гэнэ.
Энэхүү тэмдэг нь Илон Маскийн эзэмшдэг хуучин Твиттер компанийн брэндийг өөрчлөх ажлын нэг хэсэг байв. Тус компани өнгөрөгч долоо хоногт цэнхэр шувууны логог байшингаас хассан боловч компанид шаардлагатай зөвшөөрөл байхгүй байжээ. Тэмдгийг солихтой холбоотой үүсээд буй эмх замбараагүй байдал нь Маскийн тус брэндийг өөрчлөх хүчин чармайлтыг ерөнхийд нь тааруу буйг, эсвэл олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байгааг харуулж байна. Гэхдээ уг платформ дээрх хэд хэдэн газарт хуучин Твиттерийн нэр, брэнд харагдсан хэвээр буй юм.
SOURCE: DW