
ЮНЕСКО Италийн аялал жуулчлалын хамгийн алдартай, гол газруудын нэгийг өвийн аюулын жагсаалтад оруулахыг зөвлөжээ.
НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага олон жилийн турш хэт олон жуулчид болон уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай тэмцэж буй Венец хотод "удаан тулгарсан асуудлуудыг" шийдвэрлэхийн тулд Италийн засгийн газраас хүчин чармайлт гаргахыг ийн уриалж байна.
Өдгөө Венец бол Дэлхийн өвд бүртгэгдсэн 1157 газрын нэг бөгөөд соёлын болон байгалийн үзэмжээрээ "бүх нийтийн үнэ цэн бүхий" газар гэж тодорхойлогддог. Есдүгээр сард Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо зохион байгуулагдах гэж байгаа Дэлхийн өвийн үндэсний хорооны 45 дугаар чуулганы өмнөхөн Венецийг аюулд өртсөн өвийн жагсаалтад оруулах зөвлөмжийг ЮНЕСКО болон зөвлөх байгууллагын шинжээчид боловсруулсан байна.
Уг боловсруулсан тогтоолын төсөлд “Олон нийтийн аялал жуулчлал, бүтээн байгуулалтын төсөл, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдсан, ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэхэд дорвитой ахиц гараагүй” гэж тусгасан ба эдгээр асуудал нь “Барилга байгууламж, хот суурин газрын эвдрэл, эд хөрөнгийн соёл, нийгмийн шинж чанарыг доройтуулж, соёл, байгаль орчин, ландшафтын шинж чанар, үнэт зүйлсийн бүрэн бүтэн байдалд заналхийлж байна” гэж дурдагдсан байна.
SOURCE: THE GUARDIAN