Дуучин Мадонна өнгөрсөн сард нянгийн хүнд халдварын улмаас эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа гэр бүл, найз нөхдөдөө дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлжээ.
Дуучин бүсгүй эрчимт эмчилгээнд хэвтсэнийхээ дараа амьд үлдсэндээ талархаж, азтай байгаа тухайгаа олон нийтийн сүлжээгээр хуваалцсан байна. Өдгөө 64 настай тэрээр эрчимт эмчилгээний тасагт хэд хоног хэвтсэн юм. Хэдий эдгэж байгаа ч нөхцөл байдлаас болоод ирэх долоо хоногт дэлхийг тойрсон долоон сарын аялан тоглолтоо хойшлуулахаас өөр аргагүй болжээ.
“Гэр бүл, найз нөхдийн хайр бол хамгийн сайн эм” хэмээн Мадонна инстаграм хуудаснаа бичсэн ба түүний хүүхдүүд энэ цаг үед хамгийн шилдэг халамжлагч нь байж, тэднийгээ өөр нүдээр харахад хүргэсэн тухай бичжээ. Дуучин бүсгүй хүүхдүүдийнхээ хамт авхуулсан зургаа мөн хуваалцсан ба сар гаруйн дараа бие нь бүрэн тэнхэрнэ гэнэ.
Source: BBC