Өрөг.мн сайт амралтын наймдугаар сарыг англи хэл сурах сар болгон Inspired by Zaya сургалтын төвийг үүсгэн байгуулагч, англи хэлний багш Э.Ариунзаяатай хамтран цуврал зөвлөгөө хүргэх болно.
Тэрээр дараах гурван зүйлийг зөвлөлөө.
- Сэтгэлзүй чухал
Таны сэтгэлзүй бэлтгэгдээгүй бол шууд хэлэхэд, та англи хэл хэзээ ч сурч чадахгүй. Сэтгэлзүй бол олимпод бэлтгэгдэж байгаа тамирчин шиг маш сайн бэлтгэгдсэн байх ёстой. Дунд нь шантрах зүйл гарна. Гутрах зүйл ч гарна. Сэтгэлээр унах зүйл мөн гарна. Тийм учраас би ямар ч байсан ялна гэсэн хүчтэй сэтгэлзүйгээ хамгийн сайн бэлдэх хэрэгтэй.
- EVERYDAY буюу “өдөр бүр” гэсэн зарчмаар бэлдэх хэрэгтэй
Яагаад гэхээр хэлийг өдөр болгон давтахгүй бол мартагдахдаа маш амархан байдаг. Хэлний хамгийн өөдгүй зүйл нь тэр. Өдөр бүр нэг цаг, хамгийн багадаа 30 минут давтаж байгаарай.
- Англи хэл сурах нь цайз эзлэхтэй адилхан
Англи хэл сурахдаа тал талаас нь дайрах хэрэгтэй. Зөвхөн унших, эсвэл бичих, эсвэл сонсох биш. Хамтад нь хөгжүүлэх хэрэгтэй. Тиймээс үзэгч та бүхэн бичиж үзээрэй, уншаад орчуулж үзээрэй, сонсож үзээрэй, бас ярьж үзээрэй.
Цуврал рийлийн эхний дугаарыг ЭНД дарж үзээрэй.
Л.Бүжээ