Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 24 байршлын 893,500 м.кв талбайд шарилж, лууль устгах ажил өнөөдрөөс эхэлжээ.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн А/270 тоот тушаалаар хорих ял эдэлж байгаа хоригдол болон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан, баривчлагдсан этгээдийг нийтийн эзэмшлийн шарилж цэвэрлэх ажилд татан оролцуулахаар болсон.
Уг тушаалтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран 200 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн байна.
Тус 200 хүнийг Захирагчийн ажлын албанаас мэргэжлийн байгууллагын зөвлөмж, заавар, хамгаалалтын хувцас, багаж хэрэгслээр хангах бөгөөд ажлын өдрүүдээр найман цагаар нэг сарын хугацаанд ажиллуулахаар болжээ.
Л. Бүжээ