Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Баатарын даваа” гэдэг газар энэ сарын 1-ний өдрийн 18:00-20:00 цагийн хооронд усархаг аадар бороо орсны улмаас Б /32 настай, эмэгтэй/, Б/2 настай, эрэгтэй/ нар гэртэйгээ үерийн усанд урсаж нас барсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Хайрхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн ажиллаж иргэн Б /32 настай, эмэгтэй/-ийн цогцсыг 20:30 цагт /гэрээс нь урд зүгт 300 метрээс/ олжээ.
Харин Б /2 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр 06:07 цагт гэрээс нь урд зүгт 1.5 км-ээс олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Л. Бүжээ