Москва хотын тэнгэр баганадсан том барилга агаарын цохилтод өртсөн талаар захирагчийн албанаас мэдээлсэн байна. Энэ нь Москва хот хоёр дахь удаагаа халдлагад өртөж буй тохиолдол юм.
ОХУ-ын батлан хамгаалахын яам энэ хэрэгт Украиныг буруутгаж байгаа. Хэд хэдэн нисгэгчгүй онгоцны халдлага мөн Москвад болсныг хэвлэлүүд мэдээлж байна.
Түүнчлэн хар тэнгис дэх ОХУ-ын завьнууд халдлагад өртсөн ба Украины гурван нисгэгчгүй онгоц дайрсан гэж ОХУ-ын талаас мэдэгдлээ. Эдгээр нисгэгчгүй онгоцнуудыг ОХУ устгасан гэж мэдээлжээ.
Украины эрх баригчид дээрх мэдэгдлүүдэд хариу өгөөгүй байна. Үүнтэй зэрэгцэн Украин дахь Оросын халдлага үргэлжилсээр байгаа. Тодруулбал, Украины Харьковт дотуур байр халдлагад өртсөн ба Даваа гаргийн байдлаар зургаан хүн амиа алджээ. Ням гарагт Украины ерөнхийлөгч В.Зеленский, дайны горыг ОХУ өөрсдөө амсаж байна гэж хэлсэн юм.
SOURCE: BBC