Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Элсний гэзэг” гэдэг газар “Хараа” голыг явганаар гаталж байсан нэг хүн усанд осолдсон байна. Аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 23 настай эмэгтэй У-гийн цогцсыг "Хараа" голоос гаргаж, Мандал сумын цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн аж.
Мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ирээдүй” хотхоны баруун талд “Дунд” голд эрэгтэй хүний цогцос хөвж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 12:39 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж “Дунд” голоос Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо хүртэл иргэн Б /53 настай, эрэгтэй/-ын цогцсыг 5 минут ажиллаж гарган Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.