Монгол туургатан залуусыг нэгтгэх, өв, уламжлал, хөгжим, хувцас загвар зэргээр дамжуулан соёлыг түгээн таниулах зорилготой “Жангар” фестиваль хэдхэн хоногийн дараа буюу наймдугаар сарын 5, 6, 7-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг, байгалийн үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэг дээр зохион байгуулагдах гэж байна.
"Жангар" фестивальд Монгол Улсын 21 аймаг, нийслэл хотоос төдийгүй ОХУ-ын Буриад, Өвөрмонголоос үе тэнгийн залуус зорин ирж оролцох юм. Монгол туургатан залууст хоорондоо танилцаж дотносох, найзалж нөхөрлөх, цаашлаад урт хугацааны хамтын ажиллагаа, бизнес, эдийн засгийн харилцааны суурийг үүсгэх боломжийг олгох “Жангар” фестиваль нь ашгийн төлөө бус учир энэ зуны хамгийн хямд такстай залуусын арга хэмжээ болж байна. Адал явдалд дуртай, агаар салхи, амьд байгальд хайртай залуус та бүхэн “Жангар” фестивалийн гурван өдрийн арга хэмжээнд ердөө л 50 мянган төгрөгөөр оролцох боломжтой.
FLORAISON загварын шоу "Жангар коллекц"-ийг танилцуулна
Фестивалийн хамтрагч "Princess Mongolia fashion brand" FLORAISON загварын шоуг нийт 20 загвар өмсөгчтэйгөөр далай, тэнгисийг санагдуулам үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэг дээр зохион байгуулж, найман дизайнерын үндэсний хэв шинж агуулсан болон орчин үе, модерн 6-8 коллекц танилцуулан, хувцас загварын соёлыг үзүүлэн таниулах юм. Тодруулбал уран хийц бүхий үндэсний хувцасны “Жангар коллекц”, үдшийн даашинз зэрэг шинэ өнгө төрхтэй сор коллекцуудаа толилуулан, нуурын эрэг дээр бикини шоу зохион байгуулах юм. Түүнчлэн үндэсний өв соёлоо хадгалсан рок поп гот стайл руу шилжсэн орчин үеийн шинэлэг санаа толилуулан олон олон сюрпризуудаар уулзах болно.
“Princess Mongolian fashion brаnd” нь “Floraison Fashion show”-г үүсгэн байгуулсан бөгөөд 2021 онд цар тахлын үеийн Монголын хамгийн том загварын шоугаар өргөмжлөгдөж байв. Дахин LUXURY “Floraison High Fashion show”-г амжилттай зохион байгуулж “Grand awards 2022”-ын “Шилдэг энтертаймент” шоу болсон билээ.