ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины энхийн яриа хэлэлцээ хийх санааг үгүйсгэхгүй гэж мэдэгджээ. Санкт-Петербургт Африкийн удирдагчидтай уулзсаныхаа дараа тэрээр “Африкийн энх тайвны санаачилга мөн Хятадын санаачилга уг энхийн хэлэлцээний үндэс суурь болж чадна” гэж бодож буйгаа илэрхийлсэн байна. Түүнчлэн В.Путин Украины арми дайралт хийж байх үед буюу сөрөг довтолгоог хэрэгжүүлж байхад гал зогсоох боломжгүй байсан гэдгийг тодотгожээ. Гэхдээ Украин, Орос улс тодорхой урьдчилсан нөхцөлгүйгээр хэлэлцээний ширээний ард суухгүй гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан. Тухайлбал, Украин улс хилээ 1991 оныхоор байлгахыг хүсэж байгаа бөгөөд үүнийг Кремль эрс эсэргүүцсээр ирсэн юм. Харин Кремлийн зүгээс хэлэлцээ явагдахын тулд Украин өөрийн орны "нутаг дэвсгэрийн шинэ бодит байдлыг" хүлээн зөвшөөрөх ёстой гэж үзэж байгаа. В.Путин бямба гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Украины фронтод үйл ажиллагаагаа эрчимжүүлэх төлөвлөгөө одоогоор байхгүй гэдгээ мөн хэлсэн. Үүгээр зогсохгүй, зарим хүмүүс Оросыг дотроос нь хорлож байгаа тул Кремлийг шүүмжлэгчдийг баривчилж байгаа талаараа тайлбар өгчээ.