Долоодугаар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан сар болох нь "бараг тодорхой болж байна" гэж эрдэмтэд хэлж байна. Энэ сар маш халуун байсан тул судлаачид 2019 оны дээд амжилтыг эвдэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа аж. НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш “Манай гараг " буцалж буй эрин үе"-д шилжиж байна” гэж энэ үзэгдлийг тодорхойлсон удаатай. Эрдэмтэд уг “хэт халалт”-ыг үндсэндээ чулуужсан түлшний хэрэглээтэй холбоотой гэдэгт санал нэгдэж байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уур амьсгалын өөрчлөлтийг "оршихуйн аюул" гэж тодорхойлсон бөгөөд "уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг хэн ч үгүйсгэж чадахгүй" гэжээ. Гэсэн хэдий ч АНУ тэргүүтэй томоохон улсуудыг уур амьсгалын өөрчлөлт гэсэн нэр томьёог ашиглан бодит байдлаас хэтийдсэн дүгнэлт гаргадаг гэж зарим эх сурвалж шүүмжилдэг юм. Шинжээчид 7-р сарыг сүүлийн 120000 жилийн хамгийн дулаан сар байж болзошгүй гэж ийн таамаглаж байна.Сүүлийн долоо хоногт дэлхий даяар халалтын түвшин илүү их байгааг илтгэх олон шинж тэмдэг илэрсэн тул Долоодугаар сар хамгийн дулаан сарын дээд түвшинд хүрэх нь тодорхой байсан аж. Түүнчлэн дэлхийн хамгийн дулаан өдөр Долоодугаар сарын 6-нд тохиож, хамгийн халуун 23 хоног энэ сард тохиосон гэж Коперникийн цаг уурын өөрчлөлтийн албаны мэдээлсэн байна.