Цусны даралтыг бууруулахын тулд аэробик эсвэл кардио дасгалууд хийх нь хамгийн сайн байдаг нь судалгаагаар батлагдсан. Харин шинэ судалгаагаар өөр төрлийн биеийн тамирын дасгал нь цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлэх, эмчлэх үр дүнтэй арга хэрэгсэл болдгийг мөн харуулжээ.
Их Британийн Спортын Анагаах Ухааны сэтгүүлд мягмар гарагт нийтлэгдсэн томоохон судалгаанаас үзэхэд ханын скуат, планк барих зэрэг булчингуудыг хөдөлгөөнгүйгээр ажиллуулдаг дасгалууд нь цусны даралтыг бууруулахад хамгийн тохиромжтой байдаг аж. Майо клиникийн мэдээлснээр энэ төрлийн дасгалын изометрийн буюу статик дасгал гэж нэрлэдэг байна. Изометрийн дасгалуудыг зөвхөн биеийн жинд тулгуурлан гантельтай эсвэл гантельгүйгээр хийж болдгоороо онцлог.