Сингапурт сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа эмэгтэй хүнийг цаазлах гэж байна гэж хүний эрхийн хамгаалагчид мэдэгдлээ. Тодруулбал, Сингапурын иргэн, 45 настай Саридеви Жамани 2018 онд 30 гр герион зөөвөрлөсөн хэрэгт буруутай нь тогтоогджээ. Тэрээр Сингапурын иргэн Мохд Азиз бин Хуссейны дараа гурав хоногийн дотор цаазлагдсан хоёр дахь, 2022 оны гуравдугаар сараас хойших 15 дахь хар тамхины ялтан болж буй юм. Сингапурт хар тамхины эсрэг дэлхийн хамгийн хатуу хууль байдаг бөгөөд энэ нь нийгмийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай гэж үздэг.
Азизын хувьд 50 гр герион зөөвөрлөсөн хэргээр ял сонссон. Сингапурын хуулийн дагуу 15 граммаас дээш герион, 500 граммаас дээш каннабис зөөвөрлөсөн тохиолдолд цаазаар авах ял оноодог. Өнгөрсөн дөрөвдүгээр сард өөр нэг Сингапур иргэн болох Тангаражу Суппиа өөрөө гар огт хүрээгүй 1 кг каннабис зөөвөрлөсөн хэргээр цаазлуулсан юм. Эрх баригчид түүнийг гар утсаар дамжуулан худалдаалах ажлыг зохицуулсан гэж мэдээлж байсан билээ.
SOURCE: BBC