Солонгосын дайнд гал зогсоох гэрээг байгуулсны 70 жилийн ойн арга хэмжээнд БНАСАУ-д ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Хятадын Коммунист намын улс төрийн товчооны гишүүн Ли Хунжун нар ирсэн. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун пүрэв гарагт ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай хамт хориотой баллистик пуужинг харуулсан батлан хамгаалах салбарын үзэсгэлэнг үзэж сонирхсон байна.
БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн агентлаг болох KCNA “Шойгу Пхеньяны армийг дэлхийн "хамгийн хүчирхэг" гэж магтсан” хэмээн мэдээлжээ. Түүнчлэн хоёр улс "стратегийн болон уламжлалт" харилцаагаа бэхжүүлсэн байна. Энэ нь Хятадын хувьд ч мөн ижил үйлчилсэнг эх сурвалжууд мэдээлж буй юм. ОХУ БНАСАУ-ын ойрын холбоотнуудын нэг хэвээр байгаа бөгөөд найрсаг харилцаагаа хөгжүүлсээр байна.
Үүгээр зогсохгүй, Ким Жон Ун ОХУ-ын дайныг тууштай дэмжиж, Москваг зэвсгээр хангасан ч гэж Вашингтоны зүгээс мэдээлж байсан удаатай. БНХАУ хэдий БНАСАУ-ын эдийн засгийн хамгийн чухал холбоотон ч 2020 оны эхэн үеэс эхлэн коронавирусын эсрэг хатуу хориг арга хэмжээ авсны дараахан буюу өнгөрсөн жилээс л Пхеньянтай зарим худалдаагаа сэргээж эхэлсэн байна. БНХАУ-ын шинэ элч төлөөлөгч ч мөн БНАСАУ дахь ажил үүргээ энэ жил аваад буй.
SOURCE: DW