Холлиудын алдарт жүжигчин, саяхан нээлтээ хийж, шуугиан тариад буй “Барби” киноны гол дүр болох Кений дүрд тоглосон Райн Гослинг BTS хамтлагийн Жиминд гэнэтийн бэлэг өгч, түүнийг болон шүтэн бишрэгчдийг нь баярлууллаа. Жимин бэлэг авсан даруйдаа талархсан бичлэгээ цахим сүлжээндээ хуваалцаж, “Барби” кинонд ашигласан гитарыг бэлгэнд авснаа харуулжээ. Тухайлбал, “Гитар бэлэглэсэнд үнэхээр их баярлалаа. Таны Кений хувцас гоё зохиж байна” гэж хэлсэн байна. Харин Райн Гослингийн хувьд BTS-ийн “Permission to Dance” дуун дээр Жимин өөрийнх нь Кений хувцастай тун төстэй хувцас өмссөн байсан тул бэлэг өгөхөөр болсноо хуваалцсан байна. Тэрбээр “Кений хувцсыг чи илүү догь өмсжээ. Мөн энэ гитарын Кен тийм ч сайн тоглож чадахгүй, тиймээс чамд очсон нь зүгээр байх” гэсэн байна. Алдарт жүжигчин, уран бүтээлч хоёрын энэ найрсаг харилцаа аль аль улсын шүтэн бишрэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ.