
Бид 2018 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй боловсрол зуучлалын байгууллага болох Гуанжоу институтыг онцолж байна. Энэхүү байгууллага нь өнөөдрийг хүртэл 600 гаруй оюутан залуусын Хятад тэтгэлгээр сурах үүд хаалгыг нээж өгчээ.
Энэ талаар Гуанжоу институтын гүйцэтгэх захирал А.Отгонжаргал, “Бид Хятадад сурах хүсэлтэй хэн бүхнийг хэлний бэлтгэлд хамруулж, бакалавр, магистр, докторын тэтгэлэгтэй хөтөлбөрт зуучилдаг. Бакалаврт сурах залуус 17-25, магистр сурах бол 35, докторт сурахын бол 40 гэсэн насны хязгаартай. Манайхаар дамжуулан нас насны хүмүүс суралцаж байгаа гэсэн үг. Зарим нь монголдоо нэг жил хэлний бэлтгэлд сурч байгаад бакалаврт тэтгэлэгтэй дөрвөн жилийн хөтөлбөр аваад явдаг. Тэтгэлэг гэдэг нь сургалтын төлбөр нь үнэгүй, байр үнэгүй, сар болгоны стипенд авч байгаа гэсэн үг. Тэтгэлэгтэй хөтөлбөрт хамрагдахад тухайн хүүхдэд юу хэрэгтэй байгаа дээр бид төвлөрч ажилладаг. Хэлний оноо байхгүй бол монголд танхимаар сургалтад сууж болно.
Эсвэл орчинд нь очоод нэг жил хэлний бэлтгэлд сууж байгаад хэлний оноотой болоод бакалавр, магистр, доктороор сурах хөтөлбөрүүд ч бий. Тэтгэлэг авах боломжтой, энд заавал төлбөр мөнгө төлөхгүйгээр арай бага зардал мөнгө гаргаад Хятадад дөрвөн жилийн тэтгэлэг авах боломж байгаа шүү гэдгийг таниулах ажлыг бид хийсээр байна.
Энэ жил бид 21 аймгаар тойрч хүүхдүүдэд Хятадад сурах боломж байна гэдгийг мэдүүлэх зорилготой төсөл хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд Дорноговь, Дархан, Хөвсгөл гээд гурван аймгаар явж 600 гаруй хүүхдүүдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгсөн байгаа” гэв.
Харин Гуанжоу институтын гадаад харилцааны менежер Г.Ганзаяа, “Манай байгууллага Хятадын томоохон 50 гаруй их дээд сургуультай хамтарч ажилладаг. Зөвхөн их дээд сургууль гэлтгүй коллеж, сургалтын төвүүдтэй хамтарч ажилладаг байгаа. 2023 оны байдлаар Хятадын хамтарч ажилладаг сургуулиудаасаа гурван сургуулийн айлчлалыг хүлээж авсан. Бээжингийн гадаад хэлний их сургууль, Гуаншигийн багшийн их сургууль, Чанчунийн соёлын сургуулийг хүлээж аваад байна.
Энэ сургуулиудтай хамтарч ажилласнаараа манай оюутнууд тухайн сургуулийн засгийн газар, муж хотуудын тэтгэлэгийг авч чадна. Үүнээс гадна зуны сургалт өвлийн сургалт, богино хэмжээний сургалт, заавал очих шаардлагагүй онлайн хичээлд хамрагдаад явах боломжтой. Зөвхөн манайх дээр бүртгүүлсэн байгаа хүүхдүүдээс гадна богино хэмжээний онлайн сургалтуудад хэн дуртай нь хамрагдах боломжтой. Эндээ суралцаж байх явцдаа давхар онлайнаар хамрагдаад хэлээ сайжруулах боломжийг манай хамтарч ажилладаг байгууллагууд үйлчлэгчдэд түгээж өгдөг байгаа” гэлээ.