Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 20-нд эхэлсэн. Шүүх хурал өчигдөр гэм буруугийн хэлэлцүүлгээр үргэлжилж, ажлын цаг дууссан тул түр завсарласан.
Өчигдрийн хуралдаанаар Ц.Хуланг гэм буруутайд тооцсон байна. Өнөөдөр шийтгэл тогтоол унших танилцуулах үйл явцаар шүүх хурал үргэлжилнэ.
Яруу найрагч Ц.Хуланг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт буруутган шалгасан.