Узбекистан улсын Ташкент хотноо энэ сарын 13-22 хооронд Азийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн болов. Энэ тэмцээнд Монголын баг тамирчид оролцож, амжилт үзүүллээ.
Тэмцээнд нийт 17 орны 320 гаруй өсвөрийн шатарчид охид, хөвгүүд тус бүр 6 насны ангилалд өрсөлдөж, оюун ухаанаа сорив. Монгол Улсаас нийт 20 өсвөрийн шатарчид оролцохдоо дараах амжилтуудыг гаргажээ
Түргэвчилсэн төрөлд:
Идэрийн Цэлмэг 1-р байр, 7 хүртэлх нас
Идэрийн Цэлмүүн 2-р байр, 9 хүртэлх нас
Цэнгэлийн Амин-Эрдэнэ 1-р байр, 11 хүртэлх нас
Ганбатын Тэнгүүндалай 1-р байр, 13 хүртэлх нас,
Хишигбатын Өлзийхишиг 1-р байр, 17 хүртэлх нас
Түргэн төрөлд:
Идэрийн Цэлмэг 1-р байр,
Идэрийн Цэлмүүн 2-р байр,
Ганбатын Тэнгүүндалай 1-р байр,
Төмөрчөдөрийн Түвшинтулга 2-р байр, 11 хүртэлх нас
Стандарт төрөлд:
Идэрийн Цэлмүүн 1-р байр,
Ганбатын Тэнгүүндалай 1-р байр,
Хишигбатын Өлзийхишиг 2-р байр,
Төмөрчөдөрийн Түвшинтулга 2-р байр тус, тус эзэлж энэхүү үр дүнд багийн үзүүлэлтээр Монгол Улс хоёрдугаар байрт шалгарсан байна.