Эрүүл мэндийн даатгал(ЭМД)-ын үндэсний зөвлөлийн хуралдаанаар ЭМД-ын сангаас олгох санхүүжилтэд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийжээ. Тодруулбал шаардлагагүй оношилгоо, шинжилгээ хийлгэхийг хязгаарлахаар болсон байна.
Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр эмнэлгүүд тусламж, үйлчилгээний тоо хэмжээг нэмэгдүүлж иргэдэд шаардлагагүй оношилгоо, шинжилгээ ихээр хийдэг болохыг ЭМДЕГ-аас мэдээлэв.
Мөн иргэдийг өөр эмнэлэг рүү илгээж чирэгдүүлэх, санхүүгийн эрсдэлд оруулах асуудал үүсгэх хандлагатай тул өндөр, өртөгтэй оношилгоо, шинжилгээг хязгаарлах шийдвэр гаргасан аж.
Ингэснээр эрүүл мэндийн даатгалын байгууллага нь КТ болон СПТ шинжилгээний тоо, хэмжээг гэрээний дагуу тохиролцож санхүүжүүлэх бөгөөд тоо хэмжээ нь гэрээнээс хэтэрсэн тохиолдол бүрийг олон улсад баримталдаг зарчмын дагуу нийт төлбөрийн хэмжээний 35 хувиар тооцон санхүүжүүлэхээр болжээ.