Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Прокурорын байгууллага энэ сарын 3-7-ны өдрүүдэд нийт 269 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас иргэн Б.Т нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт химийн хорт болон аюултай бодисын ангилалд орсон 500 кг натрийн сульфидийг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас тус сумын Нийгмийн даатгалын тасгийн дарга Ж.Э нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нягтлан бодогч Д.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 23.5 дугаар зүйлийн 1 /Хайнга хандах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь Сум дундын шүүхэд;
- Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймгийн Зоонозын өвчин судлалын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Н, Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 10 ширхэг тарвагыг устгалд оруулсан гэж баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хураан авсан эд хөрөнгийг завшсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/, 21.10 дугаар зүйлийн 2 /Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Эх сурвалж: УЕПГ