Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Японы нийслэл Токио хотод энэ сарын 10-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцож, Монгол улсын баг нэг мөнгө, 2 хүрэл медаль, 1 шагналт байрыг хүртлээ.
Монгол улсаа төлөөлөл оролцсон сурагчдаас:
- Сант сургуулийн сурагч О.Анирчулуу мөнгөн медаль,
- Сант сургуулийн сурагч Г.Азжаргал хүрэл медаль,
- Шинэ-Үе сургуулийн сурагч Г. Батбаяр хүрэл медаль,
- 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн шагналт байр хүртлээ.
О.Анирчулуу олон улсын физикийн олимпиадаас 3 жил дараалан (2 мөнгө, 1 хүрэл) медаль хүртэж байгаа бол 10 дугаар ангийн 2 сурагч анх удаа оролцож хүрэл медаль хүртэж байгаа нь бахархалтай байна. Тусгай байрт шалгарсан Л.Дөлгөөн АФО-аас хүрэл медаль хүртэж байсан юм.