БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас нийт 30 гаруй хүн амиа алдаж, олон мянган хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн тухай тус улсын эрх баригчид мэдэгдлээ. Гамшиг, аюулгүй байдлын төв штабаас гурван хүн сураггүй алга болж, долоон хүн шархадсан гэж мэдээлжээ. Тодруулбал, Баасан гарагт Өмнөд Чунчоны Нонсанд хөрсний гулгалт үүссэний улмаас барилга нурж, хоёр хүн нас барсан.
Харин төвийн Сэжунд нэг хүн амиа алдсан бол зүүн өмнөд хэсгийн Ёнжу болон төвийн Чоньянд орон сууц нурж, гурван хүн амиа алджээ.
Гал түймрийн албаныхны мэдээлснээр үер хүчтэй байсны улмаас жолооч, зорчигчдыг нүүлгэн шилжүүлэхэд саад ихтэй байгаа гэнэ.
Машинууд болон хохирогчдын нарийн тоо тодорхойгүй байгаа тул үерт автсан замд илүү олон хүн дарагдаж байж болзошгүйг албаныхан анхаарууллаа.