Косовогийн ерөнхийлөгч Вйоса Османи өнгөрсөн пүрэв гаригт Косовогийн парламентад сөрөг хүчин болон эрх баригч намын гишүүдийн хооронд үүссэн хэрүүл маргааныг буруушаалаа. Үйл явдалын тухайд, Косовогийн парламентын шууд дамжуулалтаар Ерөнхий сайд Албин Куртиг сөрөг хүчний парламентын гишүүд тасалдуулж, эрх баригч Ветевендосже нам болон сөрөг хүчний парламентын гишүүдийн хооронд зарим нэг үл ойлголцол гарсны дараа түүн рүү ус шидсэн нь харагдсан юм. Ерөнхий сайд Курти Косовогийн хойд хэсэгт үүссэн хурцадмал байдлыг намжаах тухай ярьж байсан бөгөөд Сербүүд Албани хотын дарга нарыг томилохыг эсэргүүцсэн ширүүн мөргөлдөөн 5-р сард гарсан юм. Улмаар Косовогийн парламентын танхим Куртиг өмөөрөхөөр ирсэн гишүүд болон эсрэг тал хэмээн хуваагдаж, байдал улам ширүүссэн. Шил хагарах дуу сонстож, Косовогийн Ассамблейн Ерөнхийлөгч Гляук Конюфка цагдаа дуудсан нь мөн бичлэгт сонсогдсон юм. Дараа нь энэ хуралдааны шууд дамжуулалт тасалдсан байна.