Өмнөд Солонгосын амьтны хүрээлэнгийн аварга хулсны баавгай тус улсын анхны ихэр “панда”-г төрүүлжээ. Хоёр эм панда нь энэ сарын 7-нд нийслэл Сөүл хотын зүүн өмнөд хэсэгт байрлах “Everland Resort” цэцэрлэгт хүрээлэнд төрсөн гэж амьтны хүрээлэнгээс мэдээлжээ. YouTube-д нийтэлсэн видео бичлэгт тэдний ээж Ай Бао эхний бамбарууш болох 180 грамм жинтэйг төрүүлж, нэг цагийн дараа 140 грамм жинтэй хоёр дахь зулзагыг төрүүлж буйг харуулсан байна.
Энэ төрлийн ихрүүдийн төрөлт нь ховор гэж тооцогддог. Тодруулбал, баавгайнууд ихэр хүүхэд төрүүлэх магадлал 50% -иас бага байдаг бөгөөд зэрлэг байгальд амьд үлдэхийн тулд тэмцдэг тул эх нь ихэнхдээ зөвхөн нэг бамбаруушийг нь хажуудаа үлдээж чаддаг байна.
Бамбаруушнууд болон эхийн биеийн байдал сайн байгаа ба тэднийг туршлагатай ажилчид асарч байгаага амьтны хүрээлэнээс хэлжээ.