Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдааны наймын даваанд Н.Батсуурь аварга, Ц.Содномдорж нарын барилдаан олныг талцуулаад авсан. Тодруулбал, бөхийн барилдааны идэвхийг харан Н.Батсуурь аваргыг хөлийн цэц давсанд тооцсон. Тэгвэл Бөхийг идэвхээр нь үнэлдэг болох дүрмийг санаачлагч ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг мэдээлэл өглөө. Тэрбээр “Бөхчүүдийн барилдаан түргэн шуурхай сайхан болсныг олон түмэн харсан. Энэ нь шинэ дүрэмдээ тааруулж, бөхчүүд жин хассантай ч холбоотой. Идэвхийн асуудлыг наадамчин олон анхаарч байна. энэ дүрэм энэ жилээс биш өмнө жилээс хэрэгжиж эхэлсэн дүрэм. Өмнө жил сүүлийн 10 минутын идэвхийг харсан бол энэ жилээс бүх барилдааныг харж шийдэж эхэлсэн. Наадмын дараа холбогдох талууд ярилцаад саналыг нь харах болно. Аварга, Арслан хоёрын барилдааны хувьд хоёул өрсөлдөгч учир бие биедээ үг хаяснаас өөр зөрчилгүй. Хөлийн цэцэд 11 хүн ажилладаг. Шийдвэр гаргахдаа хоёр талын танил, багш нар шийдвэрт оролцдоггүй. Хамгийн гол нь идэвх харж барилдуулснаар барилдаан хурдасч, найраа багассан наадам боллоо учраас наадамчин олон ойлгоосой гэж хүсэж байна.” гэв.