Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд 205 хурдан хүлэг бүртгүүлснээс 122 нь шандас сорилоо.
Үүнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ төрийн наадамдаа түрүү магнайд хурдлав.
- Аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат уяач Ч.Батжаргалын зээрд орсон бол
- Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар
- Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уяач С.Бямбасүрэнгийн зээрд
- Айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач О.Болдсүхийн хонгор үрээ хурдалж, наадамчин олныг баясгалаа.
"Энэ үеэр морины комиссийн мэргэжилтэн бүх насны морьдыг нарийн хэмжиж байгаа талаар ярьлаа. Учир нь өнгөрсөн жил Соёолонгийн уралдаанд Шүдлэн насны морь орж ирж түрүүлсэн нь батлагдсан аж. Тиймээс морины комисс нас насанд нь уралдуулахаар ажиллаж байгаа" гэв.