Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан "Хүй долоо худаг" –т өргөн дэлгэр болж байна. Эрмэг, хурдан хүлгүүдийн “Их нас”-ны уралдааны айраг, түрүү тодорч, хурсан олныг баярлууллаа.
Нийт 220 их насны морь бүртгүүлснээс 150 нь уралджээ.
- Их насны уралдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгийн саарал морь түрүүллээ.
- Аманд хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Доржийн Баттөгсийн халзан
- Айргийн гуравт Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Манлай уяач Гомбожавын Баярцогтын хээр
- Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Төмөрийн Мөнхбаярын хээр
- Айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул хурдалж, уясан уяач, унасан хүүхэд, хурсан олноо баясгалаа.