Цаг үеийн асуудлаар нийслэлийн онцгой байдлын комисс мэдээлэл хийлээ. Энэ үеэр МУ-ын шадар сайд С.Амарсайхан "Завхан аймгийн нутаг дэвсгэрт үерийн аюултай нөхцөл байдал үүссэн. Сэлэнгэ аймаг, Мандал, Баянгол, Ерөө сум, Хөтөл, Хүдэр, Сүхбаатар, Шаамар, Жавхлант , Зүүнбүрэн найман сум хоёр тосгонд онцгой байдлын алба хаагчид, сайн дурын аюулаас аврах бүлгүүд ажиллаж байна.
Энэ хүрээнд 3000 гаруй айл өрх, 800 гаруй иргэн , 750 гаруй малыг үерийн голомтоос нүүлгэн шилжүүлэх ажил хийгээд явж байна. Үүнээс гадна үерийн ус газар тариалангийн талбайд орж ирснээс үүдэн энэ салбарт хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Тиймээссум орон нутгийн хэмжээнд хариу арга хэмжээг авахаар тариаланчид, иргэдтэйгээ хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Ерөө голын усны түвшин 2-3 см нэмэгдсэн. Энэ нь үерийн аюултай түвшнийг 30-60 см давж үерлэсэн гэж харж болно. Туул гол, Алтанбулаг, Лүн сум орчмын өөрчлөлт одоогоор байхгүй гэж байгаа ч нэмэгдэж болзошгүй байна. гэхдээ Туул голын усны түвшин 2-13 см орчим буурсан байна. Маргааш буюу долоодугаар сарын 11-ээс Төв аймгийн нутгаар, 12-нд Зүүн аймгуудын нутгаар ихээхэн хэмжээний дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. тиймээс иргэд шаардлагатай тохиолдолд хөдөө, гадаа зорчиж өөрийн эрүүл мэндээ эрсдэлд битгий оруулаарай." гэв.