Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 10-12-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээтэй бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2023 оны 07-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
Цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +22…+27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +35…+40 градус, бусад нутгаар +28…+33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +25…+27 градус дулаан байна. Шөнөдөө +15 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +26…+28 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +24…+26 градус дулаан байна
05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.