Дуучин Бритни Спирс Лас Вегаст сагсан бөмбөгийн шинэ залуу од Виктор Вэмбанямагийн бие хамгаалагчид алгадуулсан хэрэг гарсан. Дуучин бүсгүй түүнийг хармагцаа очиж, дэмжиж явдаг сэтгэлийн үгээ хэлэх гэсэн боловч түүнийг залуу тамирчны биед халдах гэж байна хэмээн үзэж, өөрийг нь алгадсан аж. Цахим сүлжээнд энэ хэргийн зураг ихээр тархсан ба олон нийт хэрвээ Бритни Спирс буюу алдартай хүн биш байсан бол энэ төрлийн хэргүүдийг юу ч болоогүй мэт үйлддэг байх нь хэмээн хамгаалалтын албаныхныг буруутгаад байгаа юм. Харин цагдаагийн албанаас түүнийг өөрийгөө цохьсон гэж мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт сагсан бөмбөгийн тамирчны хамгаалалтын албыг буруутгасангүй. Залуу тамирчны хувьд юу болоод өнгөрснийг сайн ойлгоогүй, араас нь нэг хүн угз татахад хамгаалалтынхан нь болиулсныг л мэдэж байгаа гэсэн юм.
SOURCE: BBC