Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр өнгөрөн урсдаг Хүйтний гол, Шарын гол, Хараа голуудын усны түвшин өмнөх өдрүүдээс 30-40 см давжээ. Ийнхүү үерийн аюултай түвшинд хүрч, Хараагийн гүүрний далангийн эцэст далан сэтэрч шороон далан сэтэржээ.
Усны түвшин огцом нэмэгдэж байгаа тул хот усанд автах эрсдэлтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн холбогдох байгууллагуудын нийт 190 хүн 30 орчим техник хэрэгсэлтэйгээр 8м өргөнтэй 140м урттай 7 боодол буюу 980м урт плонкыг ашиглан үерийн далан байгуулах, үерийн улмаас боогдсон иргэд, айл, өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж буй.