Беларусийн ерөнхийлөгч А.Лукашенко Вагнер бүлэглэлийн тэргүүн Е.Пригожин ОХУ-ын Санкт-Петербургт байгаа гэж мэдээллээ. Харин энэ үеэр Оросын цэргийн хүчнийхэн Е.Пригожины ОХУ дахь оффис, гэрт нь нэгжлэг хийсэн байна.
Үүнтэй зэрэгцэн өнөөдөр Украины ерөнхийлөгч В.Зеленский Истанбулд Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдогантай “Хар тэнгисийн үр тарианы экспортыг гаргар тухай гэрээ”-г сунгах эсэхийг хэлэлцэнэ. Уг гэрээ нь энэ сарын 17-нд дуусах ба Украинаас үр тариа экспортолдог олон орнууд хохирлыг нь амсаж болзошгүй байгаа юм. Орос Украины дайн дөнгөж эхэлж байсан саруудад Украины боомтуудаар үр тариа тээвэрлэх боломжгүй болсон бөгөөд төд удалгүй Ази, Европ болон Африкийн улс орнуудад өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, хоол хүнс хомстон, хүнсний хямралын дохио болж байсан юм. Тиймээс ч Украины үр тарианы экспортыг ахин тасалдахаас сэргийлж, НҮБ-ын санаачилгаар Орос, Украин, Туркийн дунд энэхүү “Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээ”-г Туркийн Истанбул хотод 2022 оны 7-р сарын 22-нд хийж байсан билээ. Гэрээний дараагаар Украины боомтуудаас 3 нь эргэн нээгдэж, Хар тэнгисээр үр тариа ахин экспортолж эхэлсэн байдаг.
Source: https://www.reuters.com/world/europe/un-aid-chief-russia-dont-chuck-away-black-sea-grain-deal-2023-07-07/
https://www.dw.com/en/un-says-climate-may-be-out-of-control-as-heat-records-fall/a-66147643