Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Дэлхийн дундаж температур пүрэв гарагт дахин дээд амжилт тогтоосон байна.
Тодруулбал, дундаж температур цельсийн 17.23 хэмд хүрч, мягмар, лхагва гаригт хүрсэн 17.18 хэмийн дээд түвшинг давлаа.
ЕХ-ны цаг уурын хяналтын алба өнгөрсөн сарыг дэлхийн хамгийн халуун 6-р сар гэж мөн мэдээлсэн юм.
Албаныхан одоо ажиглагдаж буй цаг агаарын үзэгдэл нь уур амьсгалын өөрчлөлтийн үр дүн гэдгийг хүлээн зөвшөөрөв. Нэн ялангуяа, Эль-Нино үзэгдэл болон байгалийн бусад давтагдашгүй хүчин зүйл халуун температурт нөлөөлж байгаа аж. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Цаг агаарын үзэгдэл хүндэрч, хяналтаас гарч байна” гэжээ.
Source: DW