Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, бохирдлыг цэвэрлэх ажил эхэллээ. Өнөөдөр 8:00 цагаас эхэлсэн цэвэрлэгээнд хот тохижилт, үйлчилгээний 27 байгууллагын 970 ажилтан, төрийн албан хаагчид, цэргийн алба хаагч нар оролцож буй.
Тухайлбал, Сэлбэ голын далан сэтэрч ойр орчмын газар, хотхон, хороолол, барилга усанд автсан. Уг байршлын лаг шавар, бохирдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Их цэвэрлэгээг төвийн зургаан дүүргийн 31 байршилд хийнэ.