Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Үертэй холбоотойгоор Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1094 дэд өртөөнд холбогдсон 52071 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалсан. Үүнээс, Сүхбаатар дүүргийн 14, 15, 17, 19-р хороо, Салхит, Дамбадаржаа, Шарга морьт, Чингэлтэй 18, 19-р хороо Шадивлан, Жигжид, Доод салхит Баянзүрх дүүрэг 21, 27-р хороо Дарь-Эх, Ганц худаг, орчмын 630 дэд өртөөний 32842 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээгээд байна. Одоогоор 25 байршилд 465 дэд өртөөний 19269 хэрэглэгч хүчдэлгүй байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.