УИХ-аар Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Анужин мэдээлэл өглөө.
Нийгмийн даатгалын харилцааг зохицуулж байсан гол хуулийн маань онцлог нь эв санааны зарчимд суурилсан, хуваарилалтын тогтолцоотойгоор явж ирсэн. 30 гаруй жилийн дараа энэ хуулийг багцаар нь шинэчлэн найруулснаар хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжиж байгаа юм. Хуульд тусгаснаар 2044 он гэхэд Монгол улс бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжинэ. Одоо хагас хуримтлалын тогтолцоогоор явж, үе шаттайгаар шилжүүлэх юм. Хоёр дахь гол өөрчлөлт нь жил бүр инфляцтай уялдуулж, тэтгэврийг нэмнэ гэж заасан. Өнгөрсөн хугацаанд сонгуулийн өмнө оноо авах гэсэн байдлаар тэтгэвэр бага хэмжээгээр нэмэгддэг байсан. Энэ асуудлыг шийдлээ.
Мөн 20-иос дээш жил амьдарсан хоёр хүний нэг нь нас барсан тохиолдолд нөгөө хүнд нь тэтгэврийг нь 20 хувиар нэмэгдүүлж олгоно гэсэн заалтыг тусгалаа. Мөн малчдын Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс хариуцахаар боллоо” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.