Төсвийн шинэчлэлийн хуулиудыг өнөөдөр УИХ-аар баталлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн байр сууриа илэрхийллээ.
"…Улс орны төсөв, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс 200 гаруй эрдэмтэн судлаачдын саналыг нэгтгэн Монгол төрийн олон жилийн засаглал, бодлогын алдааг залруулах “Төсвийн шинэчлэл”-ийн хуулиудыг өргөн барьсан. Өнөөдөр хууль батлагдлаа. Төсвийн сайн засаглалыг бэхжүүлэх шинэчлэлийн хуулиудыг дэмжин хамт санаачилсан хууль санаачлагчид гишүүддээ болон үнэтэй санал өгсөн судлаачдадаа чин сэтгэлийн талархлыг дэвшүүлье.
Хууль баталснаар:
-Төсвийн Үндсэн хууль болсон Төсвийн Тогтвортой байдлын хуулийг заавал мөрдөнө
-Төсвийн алдагдал, өр зээлийн хязгаар хэрэгжинэ
-Төсвийн тогтвортой байдал хангагдана
-Төсвийн бүх мэдээлэл ил тод байдал бий болно
– Олон нийтийн оролцоо бүрэн хангагдана
– Иргэд төсөвт санал өгдөг болно
– Иргэд төсөвт санал өгдөг хийнэ
– Хяналт хариуцлага сайжирна
– Зардал бүрд эдийн засгийн үр өгөөж тооцно
– Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын санд баялгийн хуримтлал бүрдэнэ" гэлээ.