БНСУ-д асрах төвүүд хүн амынхаа насжилттай холбоотойгоор үйл ажиллагааны чиглэлдээ өөрчлөлт оруулж байна.
Тус улсад хүүхдийн асрах төвүүдийн тоо хэдхэн жилийн дотор бараг дөрөвний нэгээр цөөрсөн нь эрх баригчдын санаачилсан хосуудыг олон хүүхэд төрүүлэхийг дэмжих кампанит ажил амжилтгүй болсныг харуулж байна. Баасан гарагт гаргасан засгийн газрын шинэ тоо баримтаас харахад 2017 онд 40,000 гаруй хүүхэд асрах төв байсан нь өнгөрсөн оны эцэс гэхэд ойролцоогоор 30,900 болж буурсан байна.
Эсрэгээрээ, хүн ам хурдацтай хөгшрөхийн хэрээр өндөр настны асрах төвийн тоо 2017 онд 76,000 байсан бол 2022 онд 89,643 болж өссөн гэж тус улсын Эрүүл мэнд, халамжийн яамнаас мэдээлжээ. Ахмадын асрах төв гэдэгт ахмад настнуудад нийгмийн үйлчилгээ, хамгаалалтыг чиглүүлэхэд тусалдаг ахмадын асрамжийн газар, төрөлжсөн эмнэлэг, халамжийн агентлагууд орж байна. Ийнхүү асрах төвүүдийн харьцаа өөрчлөгдөж буй нь БНСУ-ын олон жилийн турш шийдэж чадаагүй асуудлын үр дүн болж байна гэдгийг БНСУ-ын хэвлэлүүд онцолж байгаа юм. Хэдий БНСУ-ын эрх баригчид олон хүүхэдтэй хосуудад 2015 оноос хойш санхүүгийн урамшуулал, орон сууцны хөнгөлөлт үзүүлдэг байсан ч энэ арга хэмжээ нь төдийлөн үр дүнтэй биш байгаа бололтой.
SOURCE: CNN