Дуучин Адель шүтэн бишрэгчдээ өөр лүү нь юм шидэхгүй байхыг хүслээ.
Лас Вегаст болсон нэгэн тоглолтын үеэр дуучин Адель “Та нар над руу юм шидээд үзээрэй” гэж хэлснийг бичсэн бичлэг ТикТок дээр олон хүний хандалт авч байна. Сүүлийн үед Бэбэ Рекса, Келсиа Баллерини зэрэг уран бүтээлчдийг тоглолт хийж байхад нь үзэгч юм шидэж, гэмтээсэн тохиолдол цөөнгүй гарсан. Тиймээс дуучин Адель энэ бүхнийг үзэгчиддээ эргэн сануулж, тоглолтын ёс зүй байдаг талаар хэлжээ.
Ингэхдээ дуучин бүсгүй ёс бус үг хэллэг ашиглаж, хошигносон байдлаар шүтэн бишрэгчиддээ уран бүтээлчтэй ёс зүйтэй харьцахыг уриалсан байна. Түүний бичлэг цахим сүлжээнд ихээр тархаж, олон нийтийг аливаа тоглолт үзэхдээ ёс зүйтэй байж, уран бүтээлчийг “хүн” гэдэг утгаар харахыг сануулсан чухал санамж боллоо гэж цахим сүлжээ хэрэглэгчид санал нэгдэж байна.
SOURCE: CNN