Нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас үерийн аюултай нөхцөл байдал үүсэж, гүүр нурж, орон сууцны барилгууд усанд автсаар байна. Энэ асуудлыг холдогдох албаны байгууллагууд анхааралдаа аван эрчимтэй ажиллаж буй. Тэгвэл бид орон нутгуудын нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа.
Увс аймгийн Засаг Дарга Чимэд:
Сүүлийн өдрүүдэд огт бороо ороогүй. Нөхцөл байдал хэвийн байна. Нартай цэлмэг сайхан байна.
Булган аймгийн Засаг дарга Ариун-Эрдэнэ:
Сумдуудаар орох нь орсон. Нөхцөл байдал хэвийн үргэлжилж байгаа. Үерийн аюул тулгамдаагүй байна. Гэсэн ч иргэдэд сэрэмжтэй байхыг анхааруулсан.
Харин Өмнөговь аймагт ямар ч бороо ороогүй байна гэсэн мэдээлэл өглөө.
Хэнтий аймгийн Засаг Дарга Ц.Чогсомжав:
Сүүлийн хэдэн хоног бороо орсон. Нөхцөл байдал хэвийн байна. Асуудал үүсээгүй ээ. ЦУОШГ-аас 7,8-нд бороотой гэх мэдээлэл аваад байна. Үүнээс улбаатай малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээ өгч л байгаа. Ер нь манай аймгаар гандуу байгаа. Хойд сумдаар л арай ахиу орж байна. Одоо бороо орвол ган тайлагдах маягтай л байна.
Дархан-Уул аймгийн Засаг Дарга Азжаргал
Бороо үргэлжлээд орж л байгаа. Гэхдээ одоогоор ноцтой эрсдэл үүсээгүй байна. Иргэдэд мэдээлэл хангалттай өгч байгаа. Онцгой комисс маань өдөр бүр шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Барилгын ажил дээрх зөрчлүүдийг илрүүлж зохих арга хэмжээ аван ажиллаж байна. Их хэмжээний хохирол учирсан зүйл байхгүй. Байр, ААН-үүдийн үүдэнд ус тогтох зэрэг асуудал бий. Дархан хотыг тойрсон үерийн далангууд хэвийн ажиллаж байна. Хавар бид үерийн далангуудаа шалгаж, цэвэрлэсэн байгаа. Арга хэмжээ авах төлөвлөх ажлуудаа сайн хийж байгаа.